Мэдээ мэдээлэл
Шинэ
Түрүү булчирхай үрэвсэж хавдаж, шохойжихыг түрүү булчирхайн үрэвсэл гэдэг. Түрүү булчирхай нь давсагны доод хэсэгт байрлах хушганы хэмжээтэй, дунджаар 2,5-3,5 см диаметртэй, 20 гр жинтэй булчинлаг эрхтэн юм. Уг булчирхайлаг эдээс дааврууд болон шүүрэл ялгардаг. Түрүү булчирхайн шүүрэл нь үрийн шингэний 30%-г бүрдүүлдэг бөгөөд эр бэлгийн эсийн амьдрах нөхцөл, хөдөлгөөнийг идэвхжүүлдэг.
Шинэ
2022-03-10
Түлэнхийн шархны хэсэг газрын эмчилгээний алтан стандарт BURNAZIN /Silver Sulphadiazine 1% / тос
2022-03-10
Галын дөл, хэт халуун шингэн, халуун уур, химийн бодис, цахилгаан гүйдэл, цацраг туяа гэх мэт хүчин зүйлийн нөлөөгөөр арьс болон арьсан доорх өөхөн эд, эрхтэн гэмтэхийг ТҮЛЭГДЭЛТ гэнэ.
Шинэ
Байгалийн гаралтай цөс нь шимэгдэлтийн явцыг түргэсгэдэг, шимэгдэлтийг дэмждэг үйлдэлтэй бөгөөд үений уутны үрэвсэл буюу бурсит , зөөлөн эдийн үрэвсэл инфильтратийн шимэгдэлтийг түргэсгэн, өсгийний яс ургалт болон үений шохойжилтыг багасгана.
Шинэ
Цайр нь биологийн чухал ач холбогдол бүхий бичил элемент юм. Хүний бие махбодийн 100 гаруй ферментийн идэвхийг сайжруулдаг. Цайр дархлааны системийг эрүүл байлгах, ДНХ-гийн нийлэгжилт, хүүхдийн өсөлт хөгжилт, шархны эдгэрэлт гэх мэт олон чухал үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг.
Шинэ
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 4 +” төсөл Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, Эмийн аюулгүй байдлыг хангах гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд сүүлийн бүрэлдэхүүний хүрээнд хийсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар төслийн санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч, үр ашиг хүртэгчидтэй мэдээлэл хуваалцсан юм.