Түрүү булчирхайн үрэвсэл

A- A A+
Түрүү булчирхайн үрэвсэл

Түрүү булчирхай үрэвсэж хавдаж, шохойжихыг түрүү булчирхайн үрэвсэл гэдэг. Түрүү булчирхай нь давсагны доод хэсэгт байрлах хушганы хэмжээтэй, дунджаар 2,5-3,5 см диаметртэй, 20 гр жинтэй булчинлаг эрхтэн юм. Уг булчирхайлаг эдээс дааврууд болон шүүрэл ялгардаг. Түрүү булчирхайн шүүрэл нь үрийн шингэний 30%-г бүрдүүлдэг бөгөөд эр бэлгийн эсийн амьдрах нөхцөл, хөдөлгөөнийг идэвхжүүлдэг.

Түрүү булчирхайн үрэвслийн төрлүүд

Хурц хэлбэрийн бактерийн гаралтай үрэвсэл – Энэ төрлийн үрэвсэлд халуурч, биеэвгүйцэх, толгой эргэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Архаг хэлбэрийн бактерийн гаралтай үрэвсэл – Бактери нь антибиотикоор бүрэн дарагдаагүй бол дахин үрэвсдэг (антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэн эмчилгээ үр дүнгүй эсвэл бактериэмэнд дасах).

Хурц хэлбэрийн бактерийн бус гаралтай үрэвсэл – Хамгийн элбэг тохиолдох бөгөөд үрэвслийн шалтгаан нь тодорхойгүй байдаг.

Шинж тэмдэггүй үрэвсэл – Бусад шалтгааны улмаас шинжилгээ өгөхөд санамсаргүй байдлаар илэрдэг үрэвсэл юм. Өвдөлт өгдөггүй, эмчилгээ хийх шаардлагагүй байдаг.

Шалтгаан

Түрүү булчирхайн үрэвсэл нь дэлхий даяар маш өргөн тархсан өвчин юм. Насанд хүрсэн эрчүүдийн 70 орчим хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй гэсэн судалгаа байдаг. Хурц хэлбэрийн түрүү булчирхайн үрэвсэл нь ихэвчлэн бактерийн гаралтай үүсдэг. Шээсэнд агуулагддаг бактери түрүү булчирхайд орж үрэвсүүлдэг. Мөн дараах шалтгаантай байж болно.

  • Бактерийн бус гаралтай буюу дархлал, мэдрэлийн өвчний үед
  • Түрүү булчирхай болон ойролцоох хэсгээр гэмтэл авсан бол
  • Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, БЗХӨ-үүдийн үед
  • Үрийн шингэн, түрүү булчирхайн шүүрэлтэй зогсонгшил
  • Удамшил гэх мэт олон шалтгааны нөлөөгөөр үрэвсдэг.

Шинж тэмдэг

  • Шээс тасалдах, бие засахад хүндрэл учрах, шээсний хүч сул байх
  • Бие засахад өвдөлт өгөх
  • Шөнөдөө шээх,ойр ойрхон бие засах, дүлж шээх
  • Хэвлий, цавь, нурууны доод хэсгээр өвдөлт өгөх
  • Шодой төмсөг хавиар өвдөх
  • Дур тавихад өвдөх, хөвчрөл сул байх, хурдан дур тавих
  • Сэтгэл зүйн хувьд стресстэй, уур уцаартай, өөртөө итгэх итгэл буурах
  • Ханиад хүрсэн мэт болох зэрэг олон  шинж тэмдгээр илэрдэг

Эмчилгээ

Түрүү булчирхайн үрэвслийн эмчилгээ нь хувь хүн бүрт чиглэсэн өөр өөр тактиктай байдаг. Антибиотик эмчилгээ хийхдээ тухайн үрэвсэл үүсгэгч нянд мэдрэг эмийг сонгох хэрэгтэй.

  • Түрүү булчирхайн үрэвслийн эсрэг эм тарилга, шулуун гэдэсний лаа хэрэглэх. Ингэхдээ уух эм бэлдмэлтэй хавсарч түрүү булчирхайн эмчилгээнд өндөр үр дүнтэй тарилгыг хэрэглэх нь эмчилгээний үр дүнг эрс сайжруулна .
  • Булчин сулруулагч, даавар зэргийг хэрэглэх
  • Түрүү булчирхайн массаж хийх эмчилгээнүүд нь үр дүнтэй.

Насанд хүрэгсдийн түрүү булчирхайн архаг үрэвсэл болон түрүү булчирхайн хоргүй томрол , мэс ажилбарын хүндрэлийн үед эмчилгээний өндөр үр дүнтэй ОХУлсын <<Самсон-Мед>> биофармацын үйлдвэрийн Сампрост тарилга нь ОХУлсад олон жилийн турш урологийн эмч нар эмчилгээнд хэрэглэж буй бэлдмэл юм.

Сампрост тарилгыг мөн Монгол улсын эмийн зах зээлд эрэгтэйчүүдийн мэргэжлийн эмч нар, эмнэлгүүд эмчилгээнд өргөн хэрэглэж байна.

Зааврыг онцлох бүтээгдэхүүн хэсгээс үзнэ үү.