card

Бидний тухай

Өргөөфарм Импекс ХХК нь Монгол Улсын эмийн зах зээлд олон улсын чанар, стандартын шаардлагыг бүрэн хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгч юм.


Манай компани нь 2003 оноос эм ханган нийлүүлэх байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд одоо эм ханган нийлүүлэх байгууллага, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн салбар нэгжүүдэд нийт 30 гаруй мэргэжлийн эм зүйч, их эмч, эм найруулагч болон ажилтан, албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.

Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаандаа Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль ,Татварын тухай хууль, Эм ханган нийлүүлэх байгууллагын стандарт болон бусад хууль тогтоомж журмыг мөрдлөг болгон ажилладаг.

Өргөөфарм Импекс ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн харилцагч, хэрэглэгч эрүүл мэндийн байгууллагууд болон хүн амыг чанар, аюулгүй байдлын баталгаат эмийн бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй, жигд хүртээмжтэй хангах, зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх зарчмыг баримтлан ажиллаж ирсэн.

Брендүүд

АНУ, Англи,Тайланд, БНСУ, Индонези улс, ОХУ, БНХАУ зэрэг улсын олон улсад нэр хүндтэй “ Reckitt Benckiser “,“ Unison Laboratoria “, “ Jungrim Medical Industrial “, “ Darya -Varia Laboratoria “, “ Samson-Med ”, “ Yangzhou Goldenwell Import & Export “ зэрэг эм болон эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүдтэй албан ёсны төлөөлөгчийн гэрээтэй хамтран ажиллаж байна.

Энэ 19 жилийн хугацаанд эмчилгээний өндөр идэвхтэй , чанар аюулгүй байдлын баталгаат эм, био бэлдмэл ханган нийлүүлж Монгол улсын эмийн зах зээлд Тималин, Лидаза, Сампрост, Дорепеним тарилгуудыг анхлан Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлж эмчилгээнд нэвтрүүлсэн .

Олон улсын чанарын стандартын шаардлагыг бүрэн хангасан дэвшилтэт технологи, дэлхийд тэргүүлэгч шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж улмаар Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж ажиллах нь манай үйл ажиллагааны гол зорилт билээ.