Байгалийн гаралтай цөс нь шимэгдэлтийн явцыг түргэсгэдэг, шимэгдэлтийг дэмждэг үйлдэлтэй бөгөөд үений уутны үрэвсэл буюу бурсит , зөөлөн эдийн үрэвсэл инфильтратийн шимэгдэлтийг түргэсгэн, өсгийний яс ургалт болон үений шохойжилтыг багасгана.
Эмчилгээний цөсийг мөн дараах өвчний шинж тэмдгийн үед үрэвссэн хэсэгт компресс тавьж эмчилгээнд гадуур хэрэглэдэг . Үүнд:
- Үений өвдөлт (артралги) болон булчингийн өвдөлт (миалги) намдаах
- Үений хөдөлгөөн хязгаарлагдсан үрэвсэл
- Үе болон булчинг халаах болон хаван бууруулах .
Самсон-Мед биофармацийн үйлдвэр нь цөсийг төрөл бүрийн өвчний үед эмчилгээнд хэрэглэж ирсэн олон жилийн туршлага дээр үндэслэн Фортевигал цуврал тосуудыг үйлдвэрлэсэн.
Самсон-Мед биофармацийн үйлдвэрийн цөс агуулсан эмчилгээний тоснуудын нэг болох Фортевигал ГХ тосны үндсэн найрлага нь цөс , глюкозамин, хондроитин , апельсин болон грейпфрутын эфирийн тос юм.
Эдгээр байгалийн гаралтай бэлдмэлүүд нь цэвэршүүлсэн цөсний биологийн идэвхийг эмийн ургамлын ханд, хондропротекторууд буюу үе мөч хамгаалах бэлдмэлүүд болон байгалийн эфирийн тосны шинж чанартай хослуулсанаараа онцлогтой.
Өндөр үр дүнтэй үе мөч хамгаалах бэлдмэлүүд болон цөс агуулсан Фортевигал ГХ тос нь үенд комплекс үйлдэл үзүүлж цусны эргэлтийг нь сайжруулна.
Цөс агуулсан Фортевигал ГХ, Фортевигал К, Фортевигал эмчилгээний тоснуудын зааврыг онцлох бүтээгдэхүүн хэсгээс үзнэ үү.