Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 4 +” төсөл Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, Эмийн аюулгүй байдлыг хангах гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд сүүлийн бүрэлдэхүүний хүрээнд хийсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар төслийн санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч, үр ашиг хүртэгчидтэй мэдээлэл хуваалцсан юм.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 17 өдрийн 352 тоот тогтоолоор Эх барихын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор "Нийслэлийн өргөө амаржих газар"-ыг "Өргөө амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, "Нийслэлийн хүрээ амаржих газар"-ыг "Хүрээ амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, "Нийслэлийн амгалан амаржих газар"-ыг "Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болгон өөрчлөн зохион байгуулж, Эрүүл мэндийн яамны харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.
Дэлгэрэнгүй