Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 4 +” төсөл Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, Эмийн аюулгүй байдлыг хангах гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд сүүлийн бүрэлдэхүүний хүрээнд хийсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар төслийн санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч, үр ашиг хүртэгчидтэй мэдээлэл хуваалцсан юм.