card
Цус төлжүүлэхВитамин БИБ

РЕ-В ФОРТЕ (RE-B FORTE)

Барааны код:

Найрлага

Нимгэн бүрхүүлтэй шахмал бүрд:

  • Тиамины мононитрат (B1) 250мг
  • Пиридоксиний гидрохлорид (В6) 250мг
  • Цианокобаламин (B12) 1,000мкг агуулагдана.

Хэрэглэх заалт

Тиаминыг тиамины дутагдлын (Берибери (хуурай эсвэл нойтон) эсвэл Верникийн энцефалопати-т хүргэж болно) урьдчилан сэргийлэлт болон түүний эмчилгээнд хэрэглэнэ. Тиамины дутагдал нь хоол тэжээлийн дутагдал болон гэдэсний шимэгдэлтийн алдагдлын хам шинжтэй хүмүүст үүсч болох боловч хоолны хангалттай, зөв дэглэм барьдаг эрүүл хүмүүст тохиолддоггүй.

Тиамин нь цочимогдуу явцтай үхжилт энцефаломиелопати  (SNE, Лейгийн өвчин), агч модны сиропын үнэртэй шээсний өвчин (салаалсан гинжит аминхүчлийн эмгэг), пируват карбоксилазын дутагдалтай холбоотой сүүний хүчлийн хүчилшил, гипераланинеми зэрэг удамшлын ферментийн дутагдлын өвчнүүдийн үед бодисын солилцоог түр зуур засахад ач тустай болохыг тогтоожээ.

Пиридоксиныг пиридоксины дутагдлаас урьдчилан сэргийлэх болон түүний эмчилгээнд хэрэглэнэ. Пиридоксины дутагдал нь ксантурены ацидури, сидеробласт цус багадалт, мэдрэлийн эмгэг, хажирст арьсны үрэвсэл, хейлоз зэрэг өвчин үүсэхэд хүргэж болно.

Пиридоксиныг циклосерины хордлогын үед антидот болгож, изониазидын хордлоготой холбоотой мэдрэлийн эмгэг үүсэхээс сэргийлэх болон уналт таталтыг зогсоох зорилгоор тус тус хэрэглэнэ.

Жирэмсэн болон хөхүүл үед бүх витамин, ихэнх эрдэс бодисын хэрэгцээ ихэссэн үед хэрэглэхийг зөвлөдөг.

Цианокобаламиныг хорт цус багадалтын (кастлын дотоод хүчин зүйлийн саатал болон дутагдлаас үүссэн) эмчилгээнд хэрэглэнэ.  Макроцитар болон мегалобласт эсийн цус багадалт болон мэдрэлийн эргэшгүй гэмтэлд хүргэж болох цианокобаламины дутагдлын эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ.


Хэрэглэх арга ба тун

Ууж хэрэглэнэ.

Зөвлөж буй тун нь 1 шахмал эсвэл эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.