Хоол боловсруулах,
ОЗИД
Барааны код:
Найрлага
1 бүрмэл нь :Oмепразол ……………………………………………………………...20мг агуулна.
Хэрэглэх заалт
- Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчин
- Ходоод ба улаан хоолойн сөөргөө
- Шүүрэл эмгэгээр ихсэх, Золлингер-Эллисоны хам шинж
Хэрэглэх арга ба тун
- Ходоод гэдэсний шарх эрози, улаан хоолойн өрөвсөл шархлаа:
- 12 хуруу гэдэсний шархлаа өвчний үед 20мг тунгаар хоногт нэг удаа 2 долоо хоногийн турш хэрэглэнэ. Эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай бол 2 долоо хоногийн нэмэлт эмчилгээг хийнэ.
- Ходоод гэдэсний шарх эрози , улаан хоолойн өрөвсөл шархтай өвчтөнд 4 долоо хоногийн эмчилгээ хийнэ.
- Бусад эмчилгээнд үр дүн тааруу байсан өвчтөний хувьд хоногт 40мг тунгаар эмчлэх бөгөөд ихэвчлэн 4 долоо хоногийн дотор эдгэрэл явагдсан. Шаардлагатай үед эмчилгээг 4- 8 долоо хоногийн турш үргэлжлүүлнэ.
- Золлингер-Эллисоны хам шинж
- Эмчилгээний эхний тун нь хоногт нэг удаа 60мг байна. Тунг өвчтөн бүрт тохируулна. Хүнд хэлбэрийн өвчтөнд тунг эмчийн заалтаар 120 мг хүртэл ихэсгэнэ .
- Хэрэв хоногийн тун 80 мг-с хэтэрвэл тунг 2 хувааж хэрэглэнэ. Эхний эмчилгээний тун нь 60 мг бөгөөд өлөн үедээ усаар даруулж ууна.
- Бөөрний үйл ажиллагаа алдагдсан:
- Бөөр болон элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд тунгийн тусгай зохицуулалт шаардлагагүй.
- Хүүхэд:
- Oмепразолийг хүүхдэд хэрэглэсэн тохиолдол цөөн.
- Өндөр настай хүмүүс:
- Өндөр настанд тунгийн тусгай заалтгүй.
Үйлдвэрлэгч
PT Darya Varia Lab. Indonesia