card
Ханиад томуу

ПАРАТУСИН

Барааны код:

Найрлага  1 шахмалд :

  • Парацетамол……………………………………………………………………500 мг
  • Фенилпропаноламин……………………………………………………………15 мг
  • Носкапин………………………………………………………………………… 10 мг
  • Хлорфенамин малеат…………………………………………………………...2 мг
  • Гвайфенезин…………………………………………………………………….50 мг 

Хэрэглэх заалт

Паратусин нь амьсгалын дээд замын үрэвсэлт өвчний  нийтлэг шинж тэмдгийн эмчилгээний цогц нийлмэл найрлагатай бэлдмэл. Ханиад томууны нийтлэг шинж тэмдгийн эмчилгээнд хамраас усархаг шингэн гоожих, хамар битүүрэх, найталгах,хоолой хөндүүрлэж өвдөх, цэртэй ханиалгах, халуурах, толгой өвдөх, үе булчин өвдөх, жихүүцэх үед хэрэглэнэ. Бэлдмэлийг өвчин намдаах, халуун бууруулах, ханиалга намдаах, цэр ховхлох амьсгалын замын болон хамрын салстын харшил үрэвсэл тогтонгошлын эсрэг, амьсгалын замын халдварын шалтгаант цэртэй ханиадны  эмчилгээнд хэрэглэнэ.


Хэрэглэх арга ба тун

  1. Хүүхэд  6-12 настай:  ½ шахмалаар  өдөрт 3 удаа
  2. Насанд хүрэгсэд: 1 шахмалаар  өдөрт 3 удаа ууна.

Үйлдвэрлэгч

 PT Darya Varia Lab. Indonesia.