Даавар дотоод шүүрлийн,
Нүд чих,
Үе мөч,
ЛИДАЗА
Барааны код:
Найрлага
Нэг флаконы агууламж: Гиалуронидаза 64 оун.
Хэрэглэх заалт
Түлэгдэлтийн, гэмтэлийн, мэс ажилбарын дараах сорви, удаан эдгэрэлтэт шарх (түүний дотор туяаны), Дюпюитрений анхилоз, үений хөдөлгөөн хөшингөтөх, үений контрактурууд (үрэвсэл, гэмтэлийн дараах) остеоартрит, анхилозот спондилоартрит, нурууны жийргэвчний хүнд хэлбэрийн эмгэг, архаг тенловагинит, склеродерми (арьсны илрэл), өнгөц байрлалтай зөөлөн эдийн гематом, сорви арилгах зорилгоор хийгдсэн арьсны пластик мэс ажилбарын бэлтгэл.
- Уушгины сүрьеэ (гуурсан хоолой өвөрмөц бусаар гэмтсэн хүндрэл), гуурсан хоолойн бөглөрөлт бүхий амьсгалын дээд замын үрэвсэл,
- Мэдрэлийн сүлжээний болон захын мэдрэлийн гэмтэл (плексит, неврит),
- Гифем, гемофтальм, төрөл бүрийн шаалтгаант ренинопатийн эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун
- Арьсны сорвижилтот эмгэгүүдийн үед (сорвижсон эдийн дор): Өдөр бүр буюу өнжөөд 64 оун-р (1.0мл) арьсан дор буюу булчинд тарьдаг (нийт 10-20 тариа)
- Мэдрэлийн сүлжээний болон захын мэдрэлийн гэмтэлийн үед гэмтсэн мэдрэлийн хэсэгт арьсан доор өнжөөд, нийт 12-15 тариаг тарьдаг (64 оун-г прокайны уусмалаар найруулж). Шаардлагатай бол ээлж эмчилгээг давтаж болно.
- Нүдний практикт хэрэглэх үед флаконы агууламжыг 20мл тарианы усаар (0.1%-ийн уусмал) найруулдаг.
- Бэлдмэлийг салстын дор: 0.3мл-ээр,
- Парабульбарна: 0.5 мл-ээр,
- Мөн элетрофорезоор хэрэглэж болно.
- Уушгины сүрьеэгийн бүгшмэл үрэвслийн үед бактерийн эсрэг эмийн концентрацийг нэмэгдүүлэх хавсарсан эмчилгээнд гэмтэлийн голомтонд тарих буюу ингаляциар хэрэглэдэг.
- Ингаляциар өдөр бүр өдөрт нэг удаа хэрэглэж болно.
- Нэг удаагийн ингаляци хийхийн тулд флаконы агууламжыг (64 оун) натрийн хлоридын 0.9% -5мл уусмалаар найруулна.
- Ээлж эмчилгээ нь 20-25 ингаляциас бүрддэг.
- Шаардлагатай бол 1.5-2 сарын дараа ээлж эмчилгээг давтаж болно.
- Гадуур уусмал шингээсэн боолт хэлбэрээр хэрэглэж болно.
- Уусмалыг бэлтгэхийн тулд 64 оун-ийг натрийн хлоридын 0.9% -10мл ариун уусмал буюу тасалгааны хэмд буцалсан усаар найруулна.
- Энэхүү уусмалаар 4-5 давхарласан ариун боолтыг норгоод эмгэгтэй хэсэгт нааж лавтай цаасаар бүтээгээд нимгэн боолтоор бэхэлдэг.
- Удаан хугацаагаар хэрэглэх бол 2 долоо хоногийн дараа 3-4 хоног завсарлаж болно.
- Электрофорезоор хэрэглэхдээ 1 фалкон бэлдмэлийг (64 оун) 60мл нэрмэл усанд уусгаад давсны хүчлийн 0.1%-ийн 2-3 дуслыг нэмээд анодын эмгэгтэй хэсэгт 20-30 минут тавьдаг.
- Ээлж эмчилгээнд 15-20 удаа хэрэглэнэ.
- Хэсгийн хэрэглээг электрофорезтой ээлжлэн хэрэглэжболно.
- Нэгэнт бэлтгэсэн уусмалыг 24 цагийн турш хэрэглэж болно.
Үйлдвэрлэгч
ООО <<Самсон-Мед>>
196158, Россия, Санкт-Петербург, Московское шоссе, 13
Тел.: (812) 326-36-44, факс (812) 702-45-91