ДАРЯАЦИНК , DARYA ZINC
Найрлага
- 1 мл дусалд : Цинк сульфат моногидрат………………….……………………………… 27.5 мг ( цайрын элемент 10мг)
- 5 мл (1 цайны халбага) сиропд: Цинк сульфат моногидрат …………………………….…………………..…55 мг ( цайрын элемент 20 мг)
Хэрэглэх заалт
Цайр нь хүүхдийн эрүүл мэнд , өсөлт болон дархлааны системд чухал хэрэгцээт микро элемент юм. Суулгалтын үед биен дэх цайр үгүй болж цайрыг нөхөж хүүхдийн эрүүл мэнд, дархлалыг дэмжих шаардлага гардаг. Цайрыг 5 настай болон түүнээс бага насны хүүхдийн суулгалтыг намдаах эмчилгээнд шингэн сэлбэх давсны /ШСД/ уусмалтай хамт хэрэглэнэ. Цайрыг хүүхдийн суулгалтыг намдаах эмчилгээнд болон хүүхдийн биеийн шингэнийг сэлбэх, шингэн дутагдлаас урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ. Хурц суулгалтын үед болон дараах цайрын эмчилгээ нь суулгалтын удаан, хүнд явцыг бууруулна. Мөн дараагийн 2-3 сард суулгах эрсдэлийг багасгана. Цайрыг шингэн сэлбэх давсны уусмалтай /ШСД / хамт хүүхдийн шингэн дутагдлаас урьдчилан сэргийлэх болон биеийн шингэнийг сэлбэх , суулгалтыг намдаах эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун
Сироп
- 2-6 сартай хүүхэд : ½ цайны халбагаар (цайрын элемент 10мг) өдөрт 1 удаа 10 хоногийн турш суулгалт зогссон үед ч ууна
- 6 сартай -5 настай хүүхэд: 1 цайны халбага сиропыг (цайрын элемент 20мг) өдөрт 1 удаа 10 хоногийн турш суулгалт зогссон үед ч ууна.
Дусал
- 2-6 сартай хүүхэд : 1 мл дуслыг (цайрын элемент 10мг ) өдөрт 1 удаа 10 хоногийн турш суулгалт зогссон үед ч эмчилгээг үргэлжлүүлнэ.
- 6 сартай- 5 настай хүүхэд : 2 мл бэлдмэлийг (цайрын элемент 20мг) өдөрт 1 удаа 10 хоногийн турш суулгалт зогссон үед ч ууна.
Савлалтын хэлбэр :
- DARYA ZINC 15мл дусал.
- DARYA ZINC 60мл сироп.
Үйлдвэрлэгч
PT Darya Varia Lab. Indonesia.